Математик сэтгэлгээг хөгжүүлэх Мегамайнд дугуйлан

 Тасралтгүй, учир утгагүй суралцахаа боль. Сэтгэ, тэгээд бүтээн туурви.

Сод ухаантан Жакоб Барнет 12 настайдаа хэлсэн үг

МegaMind:
- Математик сэтгэлгээ
- Сэтгэх чадвар
- Сурах чадвар
хөгжүүлэх дугуйлан

Дугуйлан III-IV, V-VI, VII-VIII анги гэсэн 3 ангиллаар  жилийн хугацаатай явагдах бөгөөд  7 сарын хугацаанд 7 хоногт 2 удаа Бямба, Ням гаригуудад 3.5 цагаар хичээллэж, нийт 196 цагийн хөтөлбөрийг үзэж судална. 

Цагийн хуваарь:

       III-IV анги 09:20-11:40
       V-VI анги 12:00-14:20
       VII-VIII анги 14:40-17:00

Дугуйланг сэтгэх чадварын чиглэлээр олон арван ном бичсэн, сурган хүмүүжүүлэх туршлага сайтай, боловсрол судлаач, математикийн багш Баатарын Батаа удирдан явуулна.



Сургалтын агуулга
 нь бүхэлдээ математикийн бодлогууд байх бөгөөд гол нь заах аргазүйн хувьд хүүхдийн сэтгэн бодох, сурах чадварыг хөгжүүлэхэд чиглэх юм. 

Энэхүү дугуйланд хамрагдсанаар хүүхдийн тань:
- Бие даан сурах чадвар нь сайжирч, бүх хичээлийн амжилт дээшилнэ
- Асуудлын учрыг олох, ойлгон ухаарах чадвар сайжирна
- Сэтгэн бодох чадвар өснө
- Математик сэтгэлгээ нь хөгжинө

Манай дугуйлан хоцрогдол нөхөхөд биш, хоцрогдлын шалтгааныг арилгахад, мөн сурагч цаашид багшийн оролцоогүйгээр өөрөө бие даан сурах чадварыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна.


Сэтгэх замаар
математикт суралцъя!

Та манай дугуйланд хүүхдээ бүртгүүлэн,
сэтгэх чадварыг нь хөгжүүлээрэй!

Дэлгэрэнгүй мэдээллийг
99738637
утсаар лавлана уу.

Post a Comment

2 Comments